Нийслэлийн хоёрдугаар сургуулийн урд зам явган зорчигчийн гэрэлтүүлэгчтэй тэмдэглэгээтэй болов
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд замыг явган зорчигчийн гэрэлтүүлэгчтэй тэмдэглэгээтэй болгожээ.
Нийслэлийн хэмжээнд анх удаа энэхүү гэрэлтүүлэгч бүхий явган зорчигчийн аюулгүйн тэмдгийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн байна.
Цаашид дүүргийн сургууль орчмын бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттай хийхээр төлөвлөсөн болохыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ.
Түүнчлэн Хотын даргын орлогч цаашид осол аваар ихээр гардаг “хар” цэгүүдийг ийм болгохоо илэрхийлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ оны эхний есөн сарын байдлаар нийслэлд 59 хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг хүүхэд амиа алджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ