4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай байгаа бөгөөд 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авах юм байна.

Улаанбаатар хотод цас орсонтой холбогдуулан давс тээвэрлэсэн тусгай зориулалтын цасны камаз долоо, шүүрний машин найм, бичил техник 12, механизм нэг мөн өдөр тутмын ажил үйлчилгээнд 36 автомашин нийт 64 техник болон газрын хэмжээнд 427 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм байна. 

Мөн Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ