Тэд эхний алхмыг хийж чадсан, дараагийн зорилгын төлөө ажиллаж байгаа юм байна
2022 оны эхээр Оюутолгойн 34 хувийг эзэмшсний хувьд үүссэн 2.4 тэрбум долларын өрийг чөлөөлүүлж, тус өр 2051 он гэхэд 22 тэрбум долларт хүрэх байсныг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн гишүүд бол Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар юм. Рио Тинто-гийн зүгээс энэ өрийн 75 хувийг тэглэнэ гэсэн санал ирүүлэхэд УИХ-ын түр хорооны дээрх гишүүд 100 хувь болгох шаардлага тавьсаар Оюутолгойн 34 хувиа монголчууд үнэ төлбөргүй эзэмших болсон. Анх удаа УИХ болон Монгол Улсын Засгийн газар нэг талдаа бат зогсож чадсаны үр дүн. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тодотгон хэлснээр тэдний дараагийн зорилго болох “Дубайн гэрээгээр авсан бүх өр зээлийг хүчингүй болгож, Монгол улсын 2023 оноос авах байсан ноогдол ашгийг 2048 он хүртэл хойшлуулсан буюу хэзээ ч ашиг авахгүй болгосон луйврыг өөрчлөн эргэн тооцох”ын төлөө ажиллаж байгаа юм байна.
Хэрэв дээрх зорилгодоо хүрэх аваас УИХ-д хамгийн удаан суусан гэгддэг Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд “суудлын бөглөөс бөх”, “гишүүн болоод юу хийсэн юм” гэх зэргээр хэлүүлэх биш харин ч “Баялагтаа эзэн болох”-ын төлөө хамгийн том үйлийг хийснээр түүхэнд үлдэх ёстой! 2051 он хүртэл Оюутолгойгоос 80 тэрбум долларын баялаг гарах ба үүний талаас илүү хувийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахаар Рио Тинто төлөвлөөд байна. Хэрэв дээрх гишүүд Дубайн гэрээний зээл, хувь нийлүүлэгчдийн зээлийн зүй бус тохиролцоог өөрчилж чадвал монголчуудын хувьд “Баялагтаа эзэн” болоход үнэхээр том, бодитой алхам болно!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ