"Ипотекийн зээл энэ сараас хэвийн үргэлжилнэ"

Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар  "Монголбанкнаас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил явагдаж байгаа. Хугацаа хэрэгтэй байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд дэмжих институтийг Засгийн газар хөгжүүлэх шаардлагатай.

Дэлхийн банкны төсөлтэй хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд Монголбанк уг зээлийг үргэлжлүүлнэ.

Наймдугаар сараас эхлээд банкуудад өмнөх хэмжээгээр нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг шилжүүлж эхэлсэн байна. Тиймээс есдүгээр сараас уг зээл хэвийн үргэлжилнэ" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ