Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүүгийн ээжийг 300 мянгаар торгожээ

Хойд эцэгтээ зодуулж, хүнд гэмтэж БНТУ-д эмчлүүлж буй 3 настай хүүгийн ээжийг Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Гурван настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг тодруулахад холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бол ийнхүү 3 настай хүүг зодсон асуудлаар дахин шийтгүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.21.124.138)
    Эмэгтэй хүн яаж ч ядарч байсан хүүхдээ өөр эцгийн гар харуулах хэрэггүй дээ. үнэхээр аз таарвал сайн хүнтэй учрах л байх. гэвч энэ цаг үед хүнд итгэх зөвүү. хүүхдүүдээ харах бодох төдийд л сэтгэл баяраар дүүрдэг байхад хүний эх хүн ийм адгын байж болохгүй дээ
    2023 оны 08 сарын 28 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.9.47.19)
    Арай ч дэ энэ хүүгийн ээж шиг тэнэг хүн бхгүй байгаасай . Хүүхдээ бодохгүй
    2023 оны 08 сарын 28 | Хариулах