Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван хүн амь насаа алджээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны өдөр орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн гэмтэж, гурван хүн нас баржээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, суудлын автомашин замын хажуу тал руу онхолджээ. Ослын газарт нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор 38 настай эрэгтэй Ө, 8 настай эмэгтэй С нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. 

Харин тухайн машинд зорчиж явсан 38 настай эмэгтэй О болон 10-14 насны хоёр хүүхэд нас барсан байсан тул  тул цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Эвий эвий (59.153.115.149)
    Хурд битгий хэтрүүлж байлдаа
    2023 оны 08 сарын 28 | Хариулах