Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд явна
Маргааш буюу наймдугаар сарын 28-ны даваа гарагт сондгой тоо буюу 2,4,6,8,0-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар тушаал гаргасан.
Тодруулбал наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг, наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Ингэхдээ, хязгаарлалтын бүс, болон цагийг өөрчлөхгүй хэвээр мөрдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ