Өнөөдөр 1,3,5,7,9 тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгддэг. Иймд улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр маргаашаас хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал:

  • Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд,
  • Тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ