Эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй аргаар багасгана

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй аргаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендерийг гурван багц болгон сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. 

Нэгдүгээр багц болох Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, есдүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд явуулна. 

Хоёрдугаар багц нь Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт,  гуравдугаар багц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойн үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр ажил эхлэхээр төлөвлөсөн гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа цахим хуудаснаа мэдээлжээ. 

Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойн үржил хязгаарлах ажлыг хийнэ. Ингэснээр нохойн  хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд тэнэх эзэнгүй нохойн тоог 20-30 мянгаар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх юм гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (176.66.87.78)
    Тариа хийгээд л үүрд унтуулаадл ...
    2023 оны 08 сарын 26 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.9.47.1)
    Удаан зовоож амьдруулахгүй түргэн өвтгөлгүй үхүүлэх нь дээд энэрэнгүй арга
    2023 оны 08 сарын 26 | Хариулах