БАЙРШИЛ: Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй 18 цэг

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулахаар болжээ. 

Үзэсгэлэн худалдаа нийслэлийн найман дүүргийн дараах 18 байршилд болж байна. 

зураг

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас энэ сарын 15-ны өдрөөс эхлэн сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байгаа билээ. 

Хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүд хамрагдаж байгаа юм. 

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлснээр 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшил нийлсэн нийт 667 цэцэрлэгт 129,946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384,676 сурагч суралцах бөгөөд эдгээрээс 35,866 нь нэгдүгээр ангид элсэнэ. 

Он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон.

Түүнчлэн "Сургуулийн автобус" төслийн хүрээнд нийт 288 автобус үйлчилгээнд явах аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ