Г.Занданшатар: Нэг сурагчид зарцуулж буй $500-$700 нь дэлхийн дунджаас 10 дахин доогуур

"БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ" чуулган өнөөдөр /08.25/ болж байна. Чуулганы эхэнд УИХ-ын Дарга Г.Занданшатар "Багш та" шүлгээр үйл ажиллагааг эхлүүлэн Боловсролын шинэ хуулийн талаарх дараах таван зүйлийг онцоллоо.

  • СӨБ, ЕБС, Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, хүмүүнлэгийн боловсрол /монгол хүн байх талаарх хууль батлагдана/ гэсэн цогц шинэчлэл
  • Боловсрол бол Монгол Улсын тэргүүлэх чиглэл бөгөөд мэдлэгийн эдийн засаг болгох бодлого
  • Багш бол нийгмийн хөдөлгөгч хүч юм
  • Үндэсний баялгийн сангаар боловсролын салбарыг дэмжих
  • Хэрэгжилт

Боловсролын шинэ хуульд тэгш эрх, тэгш боломж, насан туршийн боловсролыг дэмжих бодлоготой байгаагаараа мөн онцлог.

Монгол орны уул уурхайн эдийн засгийг утасгүй чихэвч буюу эйрподтой /earpod/ харьцууллаа. "Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 15,3 тэрбум ам.доллар болж өссөн, харин мэдлэгт шингэсэн эдийн засаг буюу  утасгүй чихэвч сүүлийн 5 жилд 1 тэрбумаас энэ жил 25 тэрбум ам.доллар болж манай эдийн засгаас даруй хоёр дахин их байна. Үүнээс харахад уул уурхайн эдийн засаг мэдлэгийн эдийн засгийн ялгааг харж болно. Орчин үеийн мэдлэгийн эдийн засаг ямар их өгөөжтэй, хүртээмжтэй байгааг харж болохоор юм.

Мөн Өмнөд Солонгосын К-Попын жилийн орлого 10 тэрбум ам.доллар буюу манай улсын экспорттой дүйцдэг. Тиймээс уул уурхай эдийн засгийг хэрхэн мэдлэгийн эдийн засаг болгох вэ гэдэг өөрчлөлт, нэмүү өртөг шингээсэн ажлын байр бий болгож, хүн бүрийг ажилтай болгох бодлого бол боловсролын шинэчлэл бөгөөд бид хоёр жилийн хугацаанд боловсруулан баталлаа. Тиймээс хуулийг хэрэгжүүлэхийн тулд хүн бүр өөрөөсөө эхэлж, шинэчлэх шаардлага тулгарч байна. Бидэнд технологийн дэвшил шинэ боломжийг олгож байгаа билээ"

 

Манай улсын боловсролын нийт зарлага ДНБ-ний 4,5 хувийг эзэлж байгаа нь харьцангуй өндөр мэт боловч нэг сурагчид зарцуулагдах зардал 500-700$ байгаа нь дэлхийн дунджаас 10 дахин доогуур байна. Тиймээс бид боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарах хэрэгтэй гэв.

Мөн тэрбээр багш нарын ажлын байр, цалин хангамж, орон тооны дутагдлын талаар ярилаа. Ниймгийн байдал, байр, орон сууцны дэмжлэг гэхээсээ илүүтэй зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарна гэв.

2023 оны зургаадугаар сард хийсэн төсвийн тодотголоор цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон ба тухайлбал багшийн цалинг 45-65 хувиар нэмсэн нь сая долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа багшийн хөгжлийн дэмжих тусдаа хуулийг хэлэлцэж байна. Үндэсний баялгийн сангаар буюу уул уурхайн баялгаар боловсролыг дэмжих бодлого байх ёстой. Салбарын асуудлыг шийдэхэд  намрын чуулганаар шийдэх Үндэсний баялгийн сангийн хууль ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ