СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголд аялахаар ирсэн БНСУ-ын хоёр иргэн нуурт живжээ
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт БНСУ-аас аяллын шугамаар ирсэн 45-55 орчим насны 2 иргэн энэ сарын 10-ны өдөр нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдан, живжээ. Улмаар нас барсан уг асуудалд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ