Борооны ус зайлуулах 423 метр шугам угсарлаа

Нийслэлийн Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам, нийт 15 шүүрт худаг, 15 үзлэгийн худгийн шугам угсралтын ажлыг хийлээ.

Мөн угсралтын дараах явган замын нөхөн сэргээлт, сэтэлгээ болон шүүрт худгуудын асфальт хучилтыг хийж гүйцэтгэв.

Эх сурвалж: Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ