НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагнав
Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа-г “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр гардуулан өглөө.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь ихээхэн үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн 50 жилийн хугацаанд 200 гаруй төсөл, хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлсэн билээ.
Эх сурвалж: ГХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ