“Мэдэгдэл хийхдээ үндэслэлтэй, тооцоотой ярихгүй бол иргэдийг цочролд оруулаад байна”

Хотын дарга Д.Сумъяабазар хоёр хоногийн өмнө "Хотын төв рүү чиглэсэн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу,  СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь  хамгийн зөв шийдэл” гэж ярьсан.

Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хотын дарга түгжрэлийг шийдэхийн тулд гаргаж байгаа санал болов уу гэж бодож байна. Түүнээс их сургуулиудыг Дархан, Эрдэнэт, Хөшигтийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын бодлого тодорхой болсон. Хариуцлагатай албан тушаалтнууд аливаа мэдэгдэл хийхдээ үндэслэлтэй, тооцоотой, судалгаатай ярихгүй бол ард, иргэдийг гэнэт цочролд оруулах зүйл хэлээд байж болохгүй л гэж бодож байна” гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ