Иргэд нийт 41 сая и-баримт бүртгүүлснээс хоёр супер азтан тодров

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны 7-р сарын 01-ээс 7-р сарын 31-ны хооронд худалдан авсан нийт 41 сая баримт бүртгүүлснээр хоёр супер азтан тодров.

  • 3 орон таарсан: 36,861
  • 4 орон таарсан: 3612
  • 5 орон таарсан: 360
  • 6 орон таарсан: 39
  • 7 орон таарсан: 6
  • 8 орон таарсан: 2. Ийнхүү энэ удаагийн тохирлоор хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.

Ташрамд мэдээлэхэд,

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Би (202.126.89.25)
    Ташрамд биш дашрамд гээд зөв бичиж сураач мал царайлчихаад
    2023 оны 08 сарын 23 | Хариулах