“Эрдэнэт”-ийн ажилчдын дундаж цалин дөрвөн сая төгрөгт хүрчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу наймдугаар сарын 30-ны 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа мэдэгдлээ.

Уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх, тэтгэвэрт гарч буй ажилтнууд хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг өмнөх жишгийг дахин сэргээх, ажилчдын хувцас хэрэглэлийг цагт нь нийлүүлэхийг шаарджээ.   

Тус үйлдвэрт удам дамжсан уурхайчин гэх ойлголт бий. Ахмад ажилтан тэтгэвэрт гарахдаа хүү эсвэл охиноо үйлдвэрт ажилд оруулдаг бичигдээгүй хууль байсныг халжээ. Учир нь мэргэжлийн бус, ажлын байрны шаардлага хангаагүй ажилчид олширсон байна. Харин ахмад ажилчид энэ шийдвэрийг эсэргүүцжээ.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын дундаж цалин дөрвөн сая төгрөг. Энэ нь улсын дундаж цалингаас даруй хоёр дахин өндөр дүн юм. Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагдах болсон. Иймд ажилчдын цалинг нэмэх шийдвэрийг үйлдвэрийн удирдлага дангаараа гаргахгүй, “Эрдэнэс Монгол”, ЗГХЭГ-тай зөвшилцөх шаардлагатай аж.

Ажилчдын хувцас, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэглэл нийлүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зарлажээ. Гэвч тендерт оролцсон компани шүүхэд хандсан тул нийлүүлэлт удааширсан байна.           

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    30 гаруй жил УЛСАА тэжээлээ.Хөрөнгө оруулалт нэрээр төсөвт оруулсан их хэмжээний мөнгийг хөшөө дурсгал соёл амралтын...гээд барилга байшинд цацаж цавчиж ханаж цадахгүй идэж байгаа мөнгөө ҮЙЛДВЭРИЙН ажилчдынхаа ЦАЛИНГ ДООД ТАЛ НЬ 6 САЯАР НЭМЖ ОЛГО.
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    Доктор БАЯРХҮҮ "Өргүй МОНГОЛ" намаа байгуулаад 2024 оны сонгуульд үнэмлэхүй ЯЛАЛТ байгуулна. УЛНЫХАН бүгд дэмжиж байгаа
    2023 оны 08 сарын 24 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.161.70)
    Ажил хаясан дээр нь хөөгөөд явуулах хэрэгтэй.Ээлжээр ажиллах гэж дандаа цаг ална.өндөр цалинтай .Нэг удаа орон сууцны тэтгэмж авна өөр яах гэсийн эндээс илүү залруулж болохгүй.ер нь Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гэж маш олон ашиггүй дэмий ажлын байр ихээр гаргадаг .Хувьчилбал бүр илүү ашигтай ажиллана.Цомхон багаар ашигтай ажиллах боломж аймр их.Бусад нь яахав бизнес хийгээд явцгаана биз .
    2023 оны 08 сарын 23 | Хариулах