ЦЕГ: 40 гаруй насны эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг дагуулж явахыг оролдсон гэх асуудлыг шалгаж байна
Хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэж байна гэх асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас товч мэдээлэл өгөв.
Тодруулбал "Цахим орчинд зураг бүхий нийтлэгдсэн “Үл таних 40 гаруй насны эрэгтэй 10-13 насны хоёр хүүхдийг дэлгүүрээс юм хулгайлсан, юмаа шалгуул гэж дагуулж явахыг оролдсон гэх” мэдээллийг хүлээн авсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна.
Шалгаж дуусаад мэдээлэл өгөх болно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД