Нэгдүгээр ангид орох 74,705 хүүхдээс 23,789 нь элсэлтээ баталгаажуулжээ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл үргэлжилж байна.
Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой. 62 мянган хүүхдийг бүртгэх боломжтой гэж сургууль нь баталгаажуулах эрх нээсэн бол тэдний ердөө 23 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч суудлаа баталгаажуулаад байна.
Харин сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандахыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөв.
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Улсын хэмжээнд зургаан настай 74,705 хүүхэд байгаагаас 23,789 нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцахаар баталгаажуулсан байна. Харин 1,439 хүүхэд элсэлтээс татгалзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ