Боловсролын Зээлийн Сангаас олгох санхүүгийн дэмжлэгт ямар оюутнууд хамрагдах вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоолын "Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам" батлагдан гарсан.
Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид
- Бүтэн өнчин суралцагч
- Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч
- Нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
- Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч нар багтах юм.
1
2
3
4
5
6
СЭТГЭГДЭЛ БИЧИХ