Наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлжээ
2023 оны наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. ХХҮЕГ-аас гаргасан хуваарьт энэ сарын 21-нээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэсэн байв.
Өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын 1.2 сая гаруй хүүхэд бүрд 100,000 төгрөгийн тэтгэмжийг олгодог болоод буй. 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс 9% буюу 110,000 гаруй хүүхэд хасагдаад байсан юм.
Өмнө нь хүүхдийн тэтгэмж авч байсан дансны мэдээлэл өөрчлөгдсөн бол E-Mongolia системд хандан баталгаажуулах шаардлагатай юм байна.
Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn системээр бүртгэж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ