Есдүгээр сарын 01-ээс бүх ЕБС-ийн V-VI ангид "Рearson english" хөтөлбөрийг оруулж өгчээ
- Энэ хичээлийн жилээс үндэсний хэмжээнд
- Төрийн өмчит бүх ЕБС-ийн V-VI ангид "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ.
Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг, сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог юм.
Танхимын сургалтад зориулсан багш болон сурагчдад зориулсан сурах бичиг, дасгал ажил, даалгаврын ном болон англи хэлний унших, сонсох, бичих, ярих ур чадварыг сайжруулах бүрэн хэрэглэгдэхүүнтэй.
Цахим сургалтад зориулсан хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хиймэл оюун ухаанд суурилсан багш, сурагчдад зориулсан бүрэн интерактив хэрэглэгдэхүүн буюу englishconnect.pearson.com платформ. Энэхүү платформд багшид зориулан боловсруулсан суралцахуй зорилт бүхий гарын авлага, хичээлийн төлөвлөгөө, үнэлгээний цогц багц, онлайн анги, дүрмийн хичээл, интерактив сурах бичгийг ашиглах видео заавар, тест зохиогч, дүнгийн систем / сурагч бүрээр/, зайнаас заах гарын авлага, тусламж, заавар зэрэг хэрэглэгдэхүүнтэй.
Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна, харин сурагчид багшийг даган хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой юм.
Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь сурагчдад англи хэлнээс гадна бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадвар, хувь хүний хөгжил, манлайлал, нийгмийн хариуцлагын талаарх мэдлэгийг англи хэлээр дамжуулан давхар олгодог гэдгээрээ давуу талтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ