Зүүн Азийн залуучуудын наадамд манай улс медалийн тоогоор тавд жагсаж байна
- Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
- Наадмыг Хятадын баг тэргүүлж байна.
"Ulaanbaatar 2023" Зүүн Азийн залуучуудын наадам 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Нийт 7 Олимпын хороодын тамирчдаас медалийн тоогоор Хятадын шигшээ баг тэргүүлж байгаа бол 26 медальтайгаар Тайвань удаалж байна. Харин Монгол Улсын шигшээ баг 3 алт, 7 мөнгө, 12 хүрэл медальтайгаар хүснэгтийн тавд жагсжээ. Өнөөдөр Монголчуудын итгэл хүлээлгэж буй чөлөөт бөхийн тэмцээн Степпе Аренад эхэлнэ.
Монголын баг тамирчдын медалийн үзүүлэлт:
Алтан медаль:
- Жүдо бөх эмэгтэй 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал
- 3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг
- Эрэгтэй бокс 54 кг – О.Энхсайхан
Мөнгөн медаль:
- Жүдо бөх эрэгтэй 55 кг - С.Мөнх-Оргил
- Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул
- Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан
- Эрэгтэй бокс 51 кг - Х.Дөлгөөнсайхан
- Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш
- E-SPORT - KING OF FIGHTERS - Б.Мандахнаран
Хүрэл медаль:
- Жүдо бөх эмэгтэй 63 кг - Х.Маралмаа
- Жүдо бөх эрэгтэй 60 кг - Б.Мөнгөнхуяг
- Жүдо бөх эмэгтэй 52 кг - Т.Ариунзаяа
- 3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг
- Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа
- Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ
- Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл
- Эрэгтэй бокс 67 кг - Б.Очирдарь
- E-SPORT - VR TENNIS төрлийн Д.Мандах
- Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь Таеквондо эмэгтэй +63 кг - П.Удвал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ