Булганы Тэшиг сум руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хязгаарлав
Булган аймгийн Тэшиг сумын Эгийн гол үeрлэж хоёр талын далангаар ус орж зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Тэшиг сум руу зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хориглосон тухай захирамжийг тус Тэшиг сумын засаг дарга гаргажээ.
Иймээс иргэд та бүхэн зорчих хөдөлгөөн хийхгүй, үeр усны аюулаас болгоомжилно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ