Их газрын чулуунд болсон наадмыг 41,000 жуулчин үзжээ
Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдож, ирсэн зочдын сонорыг мялаажээ.
Эдгээр тоглолтуудыг нийт 41.000 гаруй гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ