ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулиас хэрэгжүүлж буй «Цифровая среда русского языка в Монголии» төслийн нээлтийн ажиллагаа боллоо.

Уралын Холбооны Их Сургуулийн хичээлийн 1-р байрны эрдмийн зөвлөлийн танхимд 2023 оны 08-р сарын 11-ний өдөр «Цифровая среда русского языка в Монголии» төслийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүллээ.
 Төслийн нээлтийн ажиллагаанд УХИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Тушин  Сергей Геннадьевич, Төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төвийн орлогч дарга Осипчукова Елена Владимировна нар хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн бөгөөд төслийн хүрээнд явагдах сургалтад оролцохоор манай орны хот, хөдөөгийн ЕБС-ийн 21 орос хэлний багш ОХУ-ын Екатеринбург хотод очоод байгаа билээ. Екатеринбург хотод 14 хоног хэлний орчинд нь суралцах хугацаандаа манай багш нар монгол суралцагчдад зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийг боловсруулахаас гадна «Екатеринбург исторический», «Екатеринбург фестивальный», «Екатеринбург туристический», «Екатеринбургу 300 лет!» гэсэн сэдвийн хүрээнд Уралын нийслэл хоттой танилцах аялал өрнүүлэх аж. Уг төслийг залуучуудын санаачилгыг дэмжих Свердловскийн бүс нутгийн фонд, Уралын Холбооны Их Сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ОХУ-ын Ерөнхийлөгчийн төсөл, «Уралгипромез» хувьцаат компаний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.  Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.73)
    Маш зүйтэй арга хэмжээ. Бид хөршийнхөө хэлгүй хаашаа явах билээ. Удачи всем
    2023 оны 08 сарын 23 | Хариулах