Үерт өртөх эрсдэлтэй дүүрэг, хороод

Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилгын талаар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн талаар мэдээллээ.

Нийслэлийн 4 дүүргийн нутаг дэвсгэрт халиа, дошин үүсэх эрсдэлтэй бүсэд газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 1177 хашаа байна. Харин нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй 2165 нэгж талбар, зөвшөөрөлгүй 735, нийт 2900 нэгж талбар байна. Болзошгүй гамшиг тохиолдсон үед нийт 29 байршлын 427,3 га талбайд 2900 өрх нүүлгэн шилжүүлэх боломжтой гэсэн судалгаа хийжээ.

Уруйн үерт өртөх 75 суурьшлын бүсэд, Партизан, Ногоон толгой, Шарга морьт, Гачуурт, Биокомбинат, Богдхан уулын дархан цаазат газар багтжээ. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн Нарангийн гол, Баруунсалаа, Зүүнсалаа орчимд эрсдлийн зэрэг өндөр 20 байршлыг тогтоосон байна.

Үерт өртөх суурьшлын бүсийг дүүрэг, хороогоор нь танилцуулбал:

  • Сүхбаатар дүүрэг: 13, 15,16,18,20, 1,7,8,10,11,12
  • Чингэлтэй дүүрэг: 7,11,12, 13,14,15,16
  • Баянзүрх дүүрэг: 1,2,3,6,25,15,26,17,18
  • Хан-Уул дүүрэг: 15
  • Баянгол дүүрэг: 2,6,8,10,11,13,19,22,23, 20,25
  • Сонгинохайрхан дүүрэг: 1,2, 3,4,5,7,8,9,10, 12, 13,14,15,16,17,20, 22, 23, 25, 26, 28, 29,30,31, 34, 35, 36, 38, 40,41,42

Эдгээр байршилд, бороо орох, үер буух эрсдэлтэй тохиолдолд хоёр цагийн өмнө мэдээлэл дамжуулах дохиоллын систем байршуулж, тухайн мэдээллээр албаныхан айл, өрх албан байгууллагад сэрэмжлүүлэг, мэдээлэл дамжуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохиож, олон нийтийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахаар болсныг Нийслэлийн засаг дарга мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ