Х.Нямбаатар: Үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ
Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.УЧРАЛ:
-Шил ажиллагааны талаар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn нээлттэй байршуулсан талаарх танилцуулгыг хийлээ. БХБЯ-аас улсын комиссын нийт 8400 гаруй дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс дээрх сайтад ил тод байршуулж байна. Нийслэл хотод 105 комисс ажиллаж 3684 дүгнэлтийг гаргажээ. 2014-2023 оны хооронд архитектур төлөвлөгөөнд орсон 11 мянга гаруй барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.
Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:
-Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшиг тохиолдсон учраас гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.
Үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ. Гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ