СХД: Зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч байна
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба нь тус дүүргийн 26 болон 35 дугаар хороодод үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж хашаа хатгасан айлуудад урд онуудад удаа дараа газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан.
2023 оны шинэчилсэн үерийн эрсдэлтэй бүсийн судалгаанд хамрагдсан 185 өрхөд дахин мэдэгдэл тарааж, шаардлагатай үед нүүлгэн шилжүүлэх талаарх мэдээлэл өгөөд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ