Оюутнуудын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ

 Их дээд боловсролын байгууллагын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ.

Энэ талаар БШУЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр:
- Энэ хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний өдөр хэвийн үргэлжлэх эсэх талаар эцэг эх, олон нийт их асууж байна. Тодруулбал уг өдөр нь баасан гараг, өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор өөрчлөлт орох эсэх талаар асуусан. СӨБ, ЕБС-ийн тухай хуульд хичээл, сургалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв есдүгээр сарын 1-нээс хойш өөр өдөрт эхлэх бол УИХ-аар шийдэх хэмжээний асуудал.

Сургууль цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааг цомхон байдлаар зохион байгуулах чиглэл өгнө. Харин их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхэлнэ. Харин есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийсэн. Сургуулиуд байршлаасаа хамаараад 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлнэ. Мэргэжил, үйлдвэрлэл сургалтын байгууллагуудын нээлт есдүгээр сарын 4-нд болж, хичээл эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ