Тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдлын хариу сөрөг гарчээ
Улаанбаатар хотод өчигдөр /2023.08.14/ тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг сэжигтэй тохиолдлууд сөрөг гэсэн хариу гарчээ. Тодруулбал, тарваган тахал өвчний сэжигтэй гурван сорьцод ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ний дүн сөрөг гарч онош үгүйсгэгдэгдлээ.
Эргэн сануулбал, уг сэжигтэй гэх тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ