Соён гэгээрүүлэгч В.Инжинашийн 185 жилийн ойн хурал болно

Наймдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: МУИС-ийн I байранд: “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Энэ хүрээнд:

  • Монголын их соён гэгээрүүлэгч В.Инжинашийн 185 жилийн ойн хурал,
  • Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал,
  • “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум тус тус болно.

12.00 цагт: БШУЯ-нд: ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

Уран зургийн галерейд: "Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” Монгол Улс-БНХАУ-ын соёлын солилцооны үзэсгэлэн” нээгдээд байна.

"Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан Хятадын Үйлчилгээний худалдааны нийгэмлэгийн Олон улсын солилцооны ажлын хороо Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Хятадын 20 орчим уран бүтээлч Монгол улсад зочлон үзэсгэлэнгээ гаргаад байна.

-Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 20-нд хаагдана. Бүртгэлийн мэдээллийг эцэг, эхчүүдэд 8-р сарын 21-25-нд илгээнэ.

-“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох орнуудын тамирчин, дасгалжуулагч, Үндэсний Олимпын хороодын төлөөлөгчдийг угтан авч байна.

 

-“Чингис хаан”-ы музейд: "Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв болох Пэгжээгийн түүхэн дурсгалт газар" гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжилж байна. Үзэсгэлэн 8-р сарын 31 хүртэл гарна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ