Үерийн түвшинг давсан голууд
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Улз голуудын адгаар, Туул гол Лүн орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Орхон /Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/,Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон, Балж /Дадал/, Хэрлэн гол /Чойбалсан, Өндөрхаан /, Хархираа гол /Тариалан /Туул гол /Лүн сум/ орчимд үерийн түвшинг 10-35 см мөн Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг даван үерлэж байна.
Харин Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 6 см даван үерлэж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв. Та дээрх газруудаар зорчих бол үерийн түвшин буурсны дараа явахыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ