Эрүүл мэндийн салбарын 63,340 ажилтны 22 хувь нь их эмч

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд Эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 63,340 ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 11,405 нь эрэгтэй бол 51,935 нь эмэгтэй ажилтан. 

Мөн

  • 22.1 хувь нь их эмч
  • 22 хувь нь сувилагч
  • 5.9 хувь нь эмч зүйч
  • 3.5 хувь нь эм найруулагч
  • 2.3 хувь нь удирдах ажилтан
  • 2.3 хувь нь лабораторийн техникч 
  • 2.7 хувь нь бага эмч
  • 39.2 хувь нь эмнэлгийн бусад ажилтан юм. 

Эрүүл мэндийн ажилтнуудыг насны бүлэг, хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 34.8 хувь нь 30-39 насныхан байна. Харин эмэгтэйчүүдийн 31.7 хувь нь мөн л 30-39 насныхан байгаа аж. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд 60 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь хамгийн бага буюу таван 5 хувьтай байна.

зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ