Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Партизаны гудамж буюу Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Өнөө өглөө /2023.08.12/ буюу наймдугаар сарын 12-ны 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ