Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй Хэрлэн голд орсныг аварчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын V багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км-т орших Гахайн байр хэмээх газарт Хэрлэн голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны 21:28 цагт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 50 настай эмэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голд амиа хорлох зорилгоор орсон байжээ. 

Аврагчид  8 минут ажиллан эсэн мэнд гаргаж,  аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Гантөмөрт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ