Монгол хэл бичгийн дахин шалгалтад 3000 гаруй шалгуулагч бүртгүүлээд байна
023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар энэ сарын 02-нд эхэлж өнөөдөр буюу 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Энэ дөрөвдүгээр сард болсон Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм. Одоогоор хэдэн шалгуулагч дахин шалгалт өгөхөөр бүртгүүлээд буйг БҮТ-өөс тодруулахад одоогоор 3000 гаруй шалгуулагч байна гэв.
Мөн орон нутгийн шалгуулагч дахин шалгалтаа хаана өгөхөө өөрсдөө сонгох боломжтой ба заавал нийслэлд ирж шалгалт өгөх шаардлагагүй, өөрийн харьяа аймаг, сумандаа өгч болох аж.
Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй юм. Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД