Э.Баярбат: Үерт өртсөн 360 айлд зайлшгүй тусламж хэрэгтэй
Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрийг хамарсан үерийн гамшиг наймдугаар сарын 5-ны өдөр боллоо.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат, Ажлын хэсгийн гурван баг болон үерт өртсөн гурван хорооны айл болгоноор орж, бодит байдалтай танилцаад дараах дүгнэлт, судалгааг гаргасан.
360 айлд зайлшгүй тусламж хэрэгтэй, үүнээс 47 айл гэр оронгүй болсон байна. Нийслэлийн онцгой комиссоос 20 айлд нь гэр олгох гэж байна.
Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цугларсан байна. Үлдсэн 310 айлд иргэд, ААН-үүдээс ирсэн хүнс, хувцас, бусад барааг олгосон.
127-р сургуульд 150 түр хоноглох бэлдсэн. Энэ байраар 189 иргэн үйлчлүүлсэн. Үүнээс 109 иргэн хоногоор үйлчлүүлсэн. Иргэдийн тав тухтай байдал, хоол хүнс, хувцас гэх бүх зүйлийг хангасан гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД