Баянгол дүүрэгт улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгджээ
Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Спорт хорооны байранд Улсын бүртгэлийн үйлчилгээний цэг өчигдрөөс ажиллаж эхэлжээ.
Ингэснээр тус дүүргийн 11, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 33 дугаар хорооны иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ улам ойртож байна.
Мөн Иргэний болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авах боломж бүрдэж байна. Гэхдээ үүнд эд хөрөнгийн эрхийн анхны бүртгэл хамаарахгүй аж.
Эх сурвалж: Баянгол дүүрэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ