Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцрохыг шаардсан мэдэгдлийг Ардчилсан намаас өнөөдөр хүргүүлжээ. 

2023 оны долоодугаар сард орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан, оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан ч холбогдох албан тушаалтнууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөг хүрлээ.

Төлөвлөлт, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд болсон үер наймдугаар сарын 5-ны өдөр дахин давтагдаж, эцэст нь дөрвөн хүний амь эрсэдлээ.

Эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр эрдэнэт хүний амь нас, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулсаар байна. Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хариуцлагагүй албан тушаалтан, хотын удирдлагуудад найдаж чадахгүй гэдгээ уг шаардлагадаа илэрхийлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.188.183)
    Балай галзуучуудын,нөгөө өвчний үе шат нь иржээ.
    2023 оны 08 сарын 10 | Хариулах