ГЭМГҮЙ ДҮРТНИЙ ГЭМТ ҮЙЛДЭЛ
Бусдын үг, үйлдлийг буруутайд тооцон сошлоор яллаж суух иргэн О.Отгонтөгс хүн шүүх эрхтэй нэр цэвэр этгээд үү.
Хунг шиг цагаан нэр төрийг нь хар хэрээ болгож харуулсан мэт өөрийгөө өмөөрсөн. Тэгвэл түүний 2007 онд гурвын 3 удаа бүлэглэн үйлдсэн дээрмийн хэрэг ариун үйлдэлт, нэр цэвэр хүн биш гэдгийг баталж байна. 3 үйлдлийнх нь хохирогчдоо үгүйсгэж болох ч шүүхийн шийдвэрийг эвлүүлэг гэж мэлзэхгүй байх.
Гэмгүй дүртний гэмт үйлдлийг нь нэхэн сануулбаас эмэгтэйчүүдийг онилж, дээрэмддэг байсан шүүхээр ял шийтгэл авсан бүлэг дээрмийн давтан хэрэгтэн.
Залуу хүн алдаа л биз гээд өнгөрч болох ч гэмт хэргийг давтан давтан хийсэн нь санаандгүй биш санаатай үйлдэл гэдгийг нь харуулна.
Одоо үед ч гараа хөдөлгөж, хөдөлмөрлөхийг хүсэхгүй хүмүүс шүлсээ үсэргэж хүн доромжлохыг шүгэл үлээлээ гэж андуурах болж.
Ариун дүрд хувирч, ардын хүү болон жүжиж буй тэрээр Ардын жүжигчин болчих вий дээ.
Доромж, дарамтыг амны хийгээрээ хийх түүнд дээрмийн хэргүүд нь туршлага суулгасан уу.
ШУДРАГА ДҮРД ХУВИРАГЧ ДЭЭРЭМЧИН
Хүнийг үгээр нь бус үйлдлээр нь дүгнэх хамгийн чухал. Цэцэн үг цээжилж, гэмгүй дүрд хувирагч этгээдүүд сүүлийн үед сошл орчинд өөрийн дураар авирлаж, мөнгөтэй хүний гар хөл болох тохиолдол ихэссэн байна. Эх орныхоо хөгжлийн төлөө хэмээх иргэн хүн бүрд таалагдах лоозон дор иргэдийг арчаагүй, анхиагүйгээр нь дуудаж, өөрийгөө дөвийлгөж суух эрчүүд ч олширч. Гэмгүй жирийн иргэн гэж өөрийгөө ойлгуулдаг О.Отгонтөгсийн хувьд өрөөл бусад гэмтэн, хар үйлтэн мэтээр ярьж сууна. Олныг доромжилж, гүтгэж, худал ярьж суух тэрээр өөрөө үнэхээр гэмгүй нэгэн үү.
Гэвч хэрэг хуучирдаггүй гэгчээр түүний бүлэглэн үйлдсэн хэргийн баталгааг энд бэлхэн харж болж байна. 3 удаагийн давтан хэргээр ял шийтгэл авч байсан нь түүнийг багын хүмүүжлийн доголдолтой байсан байж болохыг харуулна.
Багаасаа хүн дээрэмдэж байсан хүн өдийд хүн доромжлох, худал гүтгэхэд мэргэшсэн гэхэд хилсдэхгүй. Энэ мэтчилэн шүлсээ үсчүүлж, хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олж амьдрах сонирхолтой хүмүүсийн ичих булчирхай нь ажиллагаагүй байдаг бололтой.
СОШЛ ОРЧИНД ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ НЬ МӨНГӨ ОЛДОГ УУ
Манай улс цахимжаад олон дэвшилтүүд гарсан хэдий ч эсрэгээрээ эмгэнэлт үзэгдлүүд их анзаарагдах болж. Олны анхаарлыг татах сонирхолтой хүмүүс цахим орчинд эрээ цээргүй аяглаж, зарим нь олонд таалагдах дүрд бүрэн хувирчээ. Шудрага иргэний дүрээр тархи угааж буй О.Отгонтөгс үнэндээ дээрэмчин гэдгийг хэн мэдэх вэ. Түүний 2007 онд бүлэглэн үйлдэж байсан дээрмийн хэргийг дараах баримтаас харж болно. Удаа дараа үйлдсэн хэрэг нь түүний ямархуу хэмжээний дээрэмчин бэ гэдгийг гэрчлэх биз. Эмэгтэйчүүдийг дээрэмдэж, эрээ цээргүй эр хүн гэдгээ харуулж байсан түүний хувьд цахим орчинд эрээ цээргүй аашлах нь огтын асуудал биш. Тиймээс ч ахин ахисаар амар хялбар аргаар мөнгө олох аргаа олсон бололтой. Түүнд мөнгө олоход утсаа асааж хүн доромжлоход л хангалттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД