24 настай эрэгтэй нуурын усанд осолджээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нууранд нэг эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 24 настай Т нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт долоон метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ