Аадрын улмаас 156 толгой мал хорогджээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 231 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т орших Цагаан-Өндрийн шанд хэмээх газарт наймдугаар сарын 6-ны өдрийн 21:40-22:30 цагийн хооронд аадар бороо оржээ.
Аадрын улмаас 156 толгой мал үерт урсаж хорогдсон байна. Тус сумын харьяат малчин М-ын зургаан тугал, 150 хонь үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Угалзат багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ