Зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг шуурхай таслан зогсоолоо

 Цагдаагийн байгууллагын 102 утсанд өчигдөр 21 цагийн үед “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах ПС тоглоомын газарт хүн хутгалуулчихлаа” гэх дуудлага иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яаралтай очиход 33 настай, эрэгтэй У-ын зүүн суганы орчим 39 настай, эрэгтэй Б нь нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байжээ. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, сэжигтэй этгээдийг олох үед тухайн этгээд гартаа хутга барьж, скочоор бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хутгаар өөрийнхөө болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг ашиглан гэмт этгээдийг аюулгүй болгож дайчлан баривчилжээ. Сэжигтэн Б нь 39 настай, эрэгтэй, нийт 5 удаагийн ял шийтгэлтэй. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа этгээд байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ