Бусдыг хутгалаад зугтсан 33 настай этгээд шаардлага биелүүлээгүй учир резинэн сумтай буугаар хоёр удаа буудсан
Урьд шөнө Натурын зам дагуух 22-р байранд дөрвөн удаа буун дуу гарсан талаар оршин суугчид мэдээлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Оюун "Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, хүний биед хутгатай этгээд халдаж, хэргийн газраас зугтаасан байсан. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан.
Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй. Тухайн иргэнтэй 2 цаг ярилцсаны эцэст хүч нэмэгдүүлж,буун дуу гаргасан. Хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан. Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлд албадлага хэрэглэх тухай, 48 дугаар зүйлд мөн нэг бүрчлэн тусгасан байдаг. Бие хоёр цаг орчим иргэнтэй ярилцаж, аргагүй эрхэнд резинэн сумтай буу хэрэглэсэн.Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан. Анхааруулж хий нэг буудсан, 2 удаа тухайн этгээд рүү хөнгөн буудсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ