Эрдэнэс Тавантолгой ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм.
Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллажээ.
Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ