Таван настай хүү цахилгаан шатанд гацжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэд агааргүйдсэн тухай дуудлага наймдугаар сарын 7-ны  17:54 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж таван настай хүүг эсэн мэнд гаргаж, ар гэрт нь шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ