Найман давхрын цонхоор үсрэх гэж байсан 22 настай эмэгтэйг эсэн мэнд буулгажээ
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд есөн давхар орон сууцны байрны найман давхрын цонхоор нэг хүн үсрэх гэж байсныг ОБГ-ын алба хаагчид эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, Өчигдөр өдрийн 12:44 цагт ОБГ-т найман давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн тул дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц /22 настай, эмэгтэй/ наймдугаар давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ