Монгол Улс, АНУ-ын иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн хэлэлцээрийн төслийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзэглэсэн. Монголын талаас Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, дотоодын журмаа гүйцээсэн.
Хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагууд хооронд 2011 онд байгуулсан NAT-I-1007 дугаартай Санамж бичгийн 1 дүгээр хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар цаашдын хамтын ажиллагааны талаар тусгасан Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг Гадаад харилцааны яам хянаж 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09/2377 тоот албан бичгээр Санамж бичиг байгуулах зөвшөөрөл авсан бөгөөд санамж бичгийг АНУ-д хийгдэж байгаа айлчлалын үеэр зурж баталгаажууллаа.
Эх сурвалж: ЗТХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ