С.Бямбацогт: АНУ-ын Сан Франциско, Чикаго, Вашингтон, Сиэтл гэсэн хотод зорчигч урсгалын судалгаа хийж байна

Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн айлчлалынхаа тус улсад албан ёсны олон уулзалт, хэлэлцээр хийсэн бөгөөд АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзалт хийж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд болон бусад сайд нараас онцгой сонирхож анхаарч асууж буй зүйл АНУ Монгол Улсын хооронд хийх шууд нислэгийн тухай байжээ.

“МИАТ компани Америкийн Сан Франциско, Чикаго, Вашингтон, Сиэтл гэсэн дөрвөн хотод зорчигч урсгалын судалгаа хийж байна. Эхний ээлжид баруун эрэг рүү, нислэгийн давтамж жигдэрч нэмэгдсэний дараа Чикаго руу нисэх төлөвлөгөөтэй байна” гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулжээ. Шууд нислэгийг 2024 оны эхний хагаст багтаан эхлүүлэхээр зорьж буй аж.

Америк дахь монголчууд  АНУ-аас Монголын банкны үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг, банк  иргэдээс гарын үсгийн баталгаа шаарддаг гэжээ. Гадаадад байгаа иргэдээ цахим гарын үсэгтэй болгох ажлыг шуурхайлбал энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн мэдээлэл өгсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Бат-орших Боржгон (64.119.21.31)
    Чикагод 12000 орчим монгол амьдардаг шүү! Дараа нь Лос-Анжелос СанФранциско-д
    2023 оны 08 сарын 08 | Хариулах